sonin.mn

ВАШИНГТОН. /Xinhua/. БНАСАУ-ын баривчилсан АНУ-ын иргэнийг суллах нь хоёр орны харилцааг сэргээх боломжийг АНУ-д олгохгүй гэж тус улсын Төрийн департмент мэдэгдэв.

“Жеффри Фоулийг сулласан нь тус улсын хийсэн ганц сайн зүйл. Харин бид өөр нааштай алхмуудыг харах хэрэгтэй гэж Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Мари Харф мэдэгджээ.

Умард Солонгос цөмийн зэвсэггүй болоход чиглэсэн ямар нэг алхам хийхийг харах хэрэгтэй байна. Умард Солонгос байр сууриа өөрчлөх талаар АНУ бусад зургаан түнш оронтой хамтран ажиллаж байна гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол болон олон улсын гэрээг БНАСАУ хэд хэдэн удаа зөрчсөн тухай дурджээ.

Умард Солонгосын баривчилсан АНУ-ын гурван иргэний нэг болох 56 настай Фоул суллагдсан, нутаг буцсан гэж АНУ мэдэгдсэн.

24 настай Маттью Миллер болон 42 настай Кеннет Бэ нарыг БНАСАУ хорьж байгаа бөгөөд уг хоёр иргэн зургаа болон 15 жилийн ял сонссон ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: