sonin.mn

ОТТАВА. /NHK/. Лхагва гарагт болсон буудалцаан нь Канад улсад террорист халдлага болохгүй гэсэн баталгаагүй болохыг харуулж байна гэж тус улсын Ерөнхий сайд Стивен Харпер мэдэгдэв.

Канад улс хэзээ ч сүрдүүлэгт автахгүй, ард иргэд заналхийллийн эсрэг улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахаар хүсэл зоригоо нэгтгэнэ гэж тэрбээр мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ-ын тэргүүлсэн цэргийн ажиллагаанд Канад улс нэгдэн орох шийдвэрийг энэ сарын эхээр гаргасан юм. Уг шийдвэрийн дараа террорист халдлага гарч магадгүй гэж Канадын Аюулгүй албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд орсон байна.

Даваа гарагт буутай залуу нэг цэргийн амийг хөнөөж, өөр нэг хүнийг шархдуулаад Монреалийн боомтын зах руу оргон зугтсан байна. Түүнийг цагдаа нар хөөж буудан хөнөөжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: