sonin.mn

САНКТ-ПЕТЕРБУРГ. /Xinhua/. Дэлхийн хамгийн өндөр настай гэж үзэж буй хүрэн баавгай Санкт-Петербург хотын амьтны хүрээлэнд үхлээ гэж тус амьтны хүрээлэн мэдэгдэв.

Оросын хойд нийслэл Санкт-Петербург хотын "Ленинград" амьтны хүрээлэнгийн 35 настай “Варвара” баавгай нь тус хүрээлэнгийн бусдыг татах од нь байжээ. Эмэгчин хүрэн баавгай 1979 онд тус хүрээлэнд төрсөн аж.

Хүрэн баавгайн хувьд 35 нас хүрсэн нь дээд амжилт хэмээн үзэж байна гэж амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Амьтны хүрээлэнд олон төрлийн сонголт болон эрүүл мэндийн сайн арчилгаатай, мөн аюулгүй учир амьтад урт удаан насалдаг гэж хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

Зэрлэг хүрэн баавгай дунджаар 15-20 насалдаг ажээ. Дэлхийд “Варбара”-тай адил настай өөр баавгай одоогоор тэмдэглэгдээгүй байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: