sonin.mn

КАБУЛ. /Reuters/. Өнгөрсөн сард албан тушаалаа авсан Афганистаны шинэ Ерөнхийлөгч Ашраф Гани гадаадад хийх анхны айлчлалаа ирэх долоо хоногт Хятадаар эхлэх гэж байна.

Афганистаны Ерөнхийлөгч ирэх долоо хоногийн мягмар гарагаас манай улсад дөрөв хоногийн айлчлал хийнэ гэж Хятад улсын ГХЯ мэдэгдлээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй Ерөнхийлөгч Гани уулзах аж.

Афганистаны сэргээн босголтын ажлыг хурдасгаж, Хятадаас илүү хөрөнгө оруулалт татахын тулд харилцаагаа бэхжүүлэхийг Гани хүсч байгаа бололтой.

АНУ тэргүүтэй олон улсын хүчнийхэн 2001 оны Афганистаны “Талибан”-ы засгийн газрыг унагаасан билээ. Тэр цагаас хойш голдуу АНУ, Европын Холбоо болон Япон улс Афганистанд төрөл бүрийн тусламж үзүүлсээр ирсэн.

Энэ оны 12 дугаар сарын эцэс гэхэд АНУ-ын цэргүүдийн олонх болон бусад улсын хүчнийхэн Афганистанаас гарна.

Цэргүүд гарсны дараа олон улсын хамтын нийгэмлэг улсад нь анхаарлаа хандуулахаа багасгана гэж Афганистан түгшиж байгаа гэж ажиглагчид  үзэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: