sonin.mn

ЖЕНЕВ. /ITAR-TASS/.  “Эбола” вирусийн халдвар авсан хүний тоо 9936 болж, 4877 хүн нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлжээ.

Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь Либери, Гвиней болон Сьерра-Леон улсад байна. Эдгээр улсад 9911 хүн "Эбола"-гийн халдвар авсан бол 4868 хүн нас баржээ. 2700 хүн нас барж, 4600 хүн халдвар авсан Либерид илүү хүнд нөхцөл байдал үүссэн байна.

Нигери улсад “Эбола”-гийн халдварын тархалтыг зогсоож чадсаныг ДЭМБ даваа гарагт мэдэгдсэн юм. Тус байгууллагын мэдээлснээр, Нигерид 42 хоногийн хугацаанд халдварын нэг ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Баруун Африкийн орнуудаас Сенегал улс уг вирусийн халдварын тархалтыг зогсоосныг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны улс болсныг ДЭМБ  10 дугаар сарын 17-нд зарлажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: