sonin.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Дүүрэг хөгжлийн төвөөс зарласан төсөлд 28 дугаар хорооны иргэдийн бүлгүүдийн төсөл шалгарчээ. Төслийн хүрээнд иргэдийн бүлгүүд тус төвөөс санхүүжилт авч өөрсдийн нөөц бололцоог ашиглан амьдарч буй орчноо сайжруулсаар байна.

Тодруулбал, 28 дугаар хорооны “Хужирбулан хөгжил” ГӨХ-ны “Эвийн хүч”, “Золбоо-1”, “Золбоо-2” бүлгүүд “Хүүхдийн тоглоомын талбай тохижуулах” төслийн ажлыг хийж байгаа юм. Мөн “Хужирбулан мандах” ГӨХ-ны “Өгөөмөр”, “Бадрах”, “Сайн хөрш” бүлгүүд “Жишиг гудамж” төсөл дээр ажиллаж байна.

Иргэдийн бүлгүүд гудамж талбайгаа тохижуулан засахаас гадна мод тарьж, хүүхдийн тоглоомын талбайг ч тохижуулан амьдрах орчноо өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгож байгаагаараа онцлог аж.