Төрийн албан хаагчдын цалинг УИХ- ын тогтоолоор баталдаг. Гэтэл УИХ-аас ийм тогтоол гараагүй байхад шүүгчдийн цалинг нэг сая хүртэлх төгрөгөөр нэмсэн гэх мэдээлэл чуулганы үеэр сөхөгдөж, УИХ-ын дарга З.Энхболдыг багагүй бухимдуулав.
Тодруулбал, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн шийдвэрээр шүүгчдийн цалинг нэмсэн гэх мэдээлэл юм л даа. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн тайлбарласнаар анхан шатны шүүхийн шүүгчид 2.7 сая, давж заалдах шатны шүүхийн шүүгч 2.9 сая, дээд шүүхийн шүүгч 3.2 сая төгрөгийн цалин авч байгаа аж.
Дээд шүүхийн цалинг хэзээнээс нэмсэн талаар тус шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэвээс тодруулахад “ШЕЗ-ийн даргын тогтоолын дагуу аравдугаар сарын 1-нээс Дээд шүүхийн шүүгчдийн цалинг нэмсэн. Одоо тус шүүхийн Ерөнхий шүүгч 3.3, шүүгч 3.2 сая төгрөгийн цалин авч байна” гэв. Өмнө нь Дээд шүүхийн шүүгчид 2.3 сая төгрөгийн цалинтай байсан аж.
Харин Дээд шүүхийн шүүгчийн цалинг тогтоосон УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж байхад ШЕЗ- ийн дарга дураараа тогтоол гаргаж цалингаа нэмэх эрхгүйг УИХ-ын дарга З.Энхболд хатуухан сануулж, УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг гарч уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор авч үзэхийг үүрэг болгосон юм.
Энэ талаар ажлын хэсгийн ахлагчтай холбогдож тодруулахад “Шүүгчдийн цалинг хууль бусаар нэмсэн асуудлыг ирэх долоо хоногт ажлын хэсгийн хуралдаанаар авч хэлэлцэнэ” гэхээс өөр тайлбар хэлсэнгүй.
Гэтэл ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж аль өнгөрсөн оны наймдугаар сард сонинд өгсөн ярилцлагадаа “Шүүгчийн цалинг нэмэх нь шударга ёсонд оруулсан хөрөнгө оруулалт болно” хэмээн онцолж байсан. Тэр ч байтугай шүүгчийн цалинг УИХ тогтоох боломжгүй гэдгийг ч хэлж байсан билээ.
Тэрбээр “2002 оны Шүүхийн тухай хуульд шүүгчийн цалинг УИХ тогтооно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтыг судлаачид нэлээд шүүмжилсэн. Юу гэхээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн харилцан хяналт, тэнцвэртэй байх гурван эрх мэдлийн нэг нь нөгөөгийнхөө эдийн засгийн хараат бус байдлын гол зангилаа болсон цалинг тогтоох нь буруу.
Иймд хууль тогтоогчид шүүмжлэлийг хүлээж авч Шүүхийн тухай багц хуулиар шүүгчдийн цалинг УИХ тогтоож байсан зохицуулалтыг халсан. Хуулийг үзэл баримтлал, логикоор нь бус, үг, үсгээр нь уншдаг зарим нэг хүн “Шүүгчдийн цалинг ШЕЗ тогтооно гэсэн үг үсэг алга байна” гэж асууж байгаа. Шүүгчдийн цалинг захиргаа нь тогтоохгүй бол өөр ямар субъект тогтоох юм.
Үүнийг хийхгүй бол шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоо яаж биелүүлэх билээ. Тийм учраас бид Үндсэн хуулиас шууд салаалсан Шүүхийн тухай багц хуулиар олгосон эрх хэмжээний дагуу шүүгчдийн цалинг тогтоосон” гэж ярьсан.
Мөн дээрх тогтоолын хүрээнд шүүгчдийн цалин 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэдгийг ч албан ёсоор мэдэгдэж байсан юм. Харин Дээд шүүхийн шүүгчдийн цалин аравдугаар сарын 1-нээс нэмэгдэж байгаа нь тухайн байгууллагын төсөв тусдаа учраас ингэж оройтсон гэдгийг хэлж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, анхан болон давж даалдах шатны шүүхийн төсөв ШЕЗ-ийн төсөвт харьяалагддаг байна. Харин Дээд шүүх тусдаа төсөвтэй учраас ийнхүү цалингийн нэмэгдэл шийдэгдэхгүй байсаар өдий хүрсэн гэдгийг хэлж байна. Гэхдээ Дээд шүүхийн шүүгчид нэмэгдсэн цалингаа авч эхлээгүй, одоо энэ сарын сүүлийн цалин нэмэгдэж орох байх гэсэн мэдээлэлтэй байна.
Ийнхүү Дээд шүүхийн цалингийн нэмэгдлээс үүдэн бусад шатны шүүхийн шүүгчдийн цалин ч хөндөгдөж таарах нь. Хэрэв ШЕЗ-ийн даргын тогтоол 2014 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бол бүтэн арван сар шүүгчид хууль бусаар өндөр цалин авч байсан болж таарах уу. ШЕЗ өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр шүүгчдийн цалин нэмэгдсэн талаар мэдээлж байсан.
Ингэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн цалин 3.7 сая, давж заалдах шатных 3.9-4.0 сая, хяналтын шатны шүүхийн шүүгч 4.5 сая хүртэлх цалинтай байхаар тогтоосон талаараа дуулгаж байсан юм. Мөн шүүгчдийн ажил мэргэжлийн төвшинг тогтоогоод таван жил тутмынхаа хоёр хувийг нэмээд тооцохоор шүүгч сард дунджаар таван сая төгрөгийн цалин авахаар болж байгааг цохон тэмдэглэж байсан юм.
Ингээд ШЕЗ-ийн даргын тогтоолоор баталсан шүүгчдийн цалинг тооцож үзвэл жилдээ улсын төсвөөс 50 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөнөөс 50 тэрбумыг шүүгчдийн цалинд зарцуулна.
Ингэхээр ШЕЗ-ийн даргын тогтоолоор шүүгчдийн цалин нэмэгдсэн хэвээр цаашид үргэлжлэх үү, эсвэл УИХ-ын хүчин төгөлдөр тогтоолоор шүүгчдийн цалинг хуучин хэвээр тогтоох уу гэдэг маргаан дэгдэж байна. ШЕЗ-өөс өнгөрсөн хавар шүүгчдийн цалинг нэмсэн талаар мэдээлэхэд иргэд “Цалинг нэмлээ гээд шүүгчид хараат байж чадахгүй.
Шүүгчид авлига авсаар л байх болно. Харин ч эсрэгээрээ шүүгчдийн цалинг нэмснээрээ төрөөс авлига өгч байгаагаас өөрцгүй” гэж шүүмжилж байсан юм. Тэгвэл УИХ-ын даргын хэлж байгаагаар бол төрөөс шүүгчийн цалинг нэмээгүй, харин ШЕЗ-ийн даргын тогтоолоор нэмсэн гэдгийг хэлээд байгаа юм.
Тэгэхээр хэрэв УИХ дахь хүчин төгөлдөр тогтоолоор шүүгчдийн цалинг олгох болбол дээрх нэгдүгээр сараас өгч эхэлсэн шүүгчдийн нэмэгдэл цалинг шүүгчдээс гаргуулах уу, эсвэл ШЕЗ-өөс гаргах уу гэсэн ээдрээтэй асуулт гарч ирнэ. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн хэлж байгаагаар шүүгч дунджаар 3.5-4.0 сая төгрөгийн цалин авч байж авлига авахгүй шударга ажиллах боломжтой гэж үздэг нэгэн.
Гэтэл үнэхээр төсвөөс өндөр цалин авсан шүүгчид авлига авахгүйгээр шударга ажиллаж байгаа эсэхийг хэрхэн хянах вэ гэдэг нь бусдын анхаарлыг өдгөө ч татсаар байгаа. Тагнуулынхан тэднийг алхам тутамд нь дагаад явахгүй нь лавтай. Тэгвэл тэднийг өөрөөр яаж хянах вэ. Шүүгч танил тал, хууль хяналтынхантай үгсэн тохирч шударга бус шийдвэр гаргадаг гэх шүүмж бий.
Тухайлбал, Хар тамхины хэрэгт сэжигтнээр татагдаж цагдан хорих ангид саатуулж байсан Г.Сарангэрэлийг шүүх хуралд шүүгчээр орсон Эрүүгийн хэргийн I шүүхийн шүүгч Мөнх-Эрдэнэ ЦЕГ-ын хурандаа нартай нийлж хууль бус шийдвэр гаргасан гэх мэдээлэл гарч байсан. Энэ талаарх мэдээлэл ШЕЗ- ийн Ёс зүйн хороонд очсон хэдий ч шийдвэрлэхгүй байсаар чимээ намжсан юм.
Уг нь иргэд шүүх хуралд орохдоо төрийн нэрийн өмнөөс хуулиа дагаж мөрдөж хэн буруутайг тогтоох эрх бүхий шүүгчид л найддаг. Тийм ч учраас шүүгч бусдаас хараат байж Монгол Улсын нэрийн өмнөөс чухал үүрэгтэй хүмүүс юм.
Харин ШЕЗ-ийн даргын хэлж байгаачлан шүүгчдийн цалин бага байгаа нь бусдаас авлига авахад хүрч, шүүх шударга ажиллаж чадахгүйд хүрч байгаа гэх “Өмгөөлөл” нь эсрэгээрээ иргэдээс авах авлигыг нь төр өгчихвөл тэд шударга ажиллана гэснээс өөрцгүй ч юм шиг.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
хүн алсан хүн ...элбэгдорж гуайн зөвлөх
ЭНЭ ЛҮНДЭНДОРЖ ҮНЭХЭЭР СУПЕР АВИЛГАЧ БАЙГАА БИЗ .Төрийн дээд эрх мэдэлтний цалинг уих тогтоохгүй дээд шүүхийнхэн дураараа дургиж байгааг ард түмэн ойлгоцоо энэ нөхөр өөрөө машин барьж яваад хүүхдийн амь нас бүрэлгчихээд албан тушаалаа ашиглэн ял жавшсан этгээд Одоо шүүгчид монголын баялаг бүтээгчдээс 10 дахин өндөр цалин өөрөөсддөө тогтоож авч байгаа нь ард түм_ий хөрөнгө шмэгч хорхооо болжээ тэгээдч уих-аас тогтоосон цалин голж өөрсддөө цалин тогтоож баялаг бүтээгчдийн цус сорон байна иргэдээ дээд шүүхийхний энэ дураараа дургихыг элбэгдорж шийдэж тогтоосон бол баялаг бүтээгчид бид эх орон бий гэж хөлсөө гаргах хэрэггүй болжээ
монголын баялаг бүтээгч иргэдээ Та бүхний ариун цагаан хөдөлмөрөөр бий болсон мөнгө хуримтлалыг төр засгийн увайгүй луйварчид завшиж байна тухайлбал Шүүхийн ерэнхий зөвлөлийн дарга Лүндэндорж гэгч этгээд өөрт нь уих-аас тогтоосон цалинг дур мэдэн өөрчилж өөрсддөө хүн бүрт 3,3 саяаас 5,6 сая төгрөгийн цалин тогтоож энэ оны 10 сараас цалинжиж байгаагаа бадамнан мэдэгдэж байна энэ мэтээр төрийн албан хаагчид та бидний хөлс гаргаж олсон монгол орны сангийн мөнгийг өөрсөддөө бие биенийгээ авигалдан идэж ууж байна
баялаг бүтээгчидээ бид өөрсддөө баялгийг бий болгогчид тийм болохоор өөр өөрсддөө бүтээснийхээ хэмжээгээр байгууллагын ажлын эцсийн үр дүнтэй холбон ажлын хөлсөө авцагаая
Huuli heregjuuldeg gants baiguullaga ni dur meden tsaling nenj bhad shuud l ajlaas ni halah heregtei, tailbar hereggui shuu.Er ni shuugch nar tiim ih tsaling yu hiisen gej avch bgaa yum be, uls orniihoo ard tumnii avch bgaa tsalin, ard tumnii amijirgaanii tuvshing haritsuulah heregtei, shuugch nar l neeh uh zantai, tengeriin amitad shig bolchihson yum, ard tumnees tasarchihsan amitad gej oorsdiigoo bodson, yu ch uzeegui, ih surguuliin diplomoos oor medleggui ulsuud,yadaj amidral medehgui baga huuhduudeer duurchihsen, shuugch hund nas chuhal shuu,tsaling ni bagasgah er ni 1-s 2 saya bhad bolno, uls ornii ediin zasgiig ch bodoh heregtei. Dur meddeg erh medeltnuud ih ba, eronhii said ni shorond ochood l durtai hunteigee dur meden uulzana er ni mongolchuud huuliar ch yah yum be dee,
энэ хүн өөрөө машин барьж хүүхэд алсан, элбэгдорж Адаацаг сумын даргаар газарчлуулан хар сүүлт хөөж яваад машинаа онхолдуулж засаг даргаа алж хүүхдүүдийГ НЬ гэртээ байлгаж байгаа, мөн хар хорин давхиж яваад өөрөө машин барьж жолоочоо цааш харуулсан ийм л хүн амьны хэрэгтнүүд шүү дээ ийм хүмүүс ес зүүтэй гэж үзэх үү ЭНЭ АЛАН ХЯДАГЧИД ЕС ЗҮҮТЭЙ ГЭЖ ҮҮ? АРД ТҮМЭН ӨӨРСДӨӨ МЭДТҮГЭЙ МОНГОЛЧУУДАА СЭРЭХ ЦАГ БОЛООГҮЙ ЮУ?
ЦАЛИНГҮЙ ШАХАМ ШУДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОЛОН ШҮҮГЧ БИЙ ТЭДНИЙ ЯАЖ ХАРЖ ҮЗЭХ ГЭЖ БАЙНА ВЭ
Гүйцэтгэх засаглалын сайд нарын цалинг УИХ тогтоодог биз дээ?? Яахаараа шүүгч нар цалингаа төрийн эрх барих дээд байгууллагаараа тогтоолгохгүй гээд байдаг юм. Энэ Лүндэндорж гэж даварчихсан хүн байнаа. Хууль бусаар шүүгчдийн цалинг нэмсэн энэ нөхрөөр төсвийн мөнгийг төлүүл.
Орос 3-р сургуулийн захирал Соронзон авгайн салтаанд толгойгоо шаачихсан мэдрэл муутай өвгөн хуулийг гууль болгочихоод вугаа дэмийрээд байгаа юм бэ? Хуулийг өөрөө тогтоол гаргаад өөрчлөөд сууж байдаг яасан дээгүүр толгойтой нөхөр вэ?
shuuhiin bagts huuli 2013.4.15-naas huchintuguldur bolj umnu uilchilj baisan huuli hiuchingui bolj shuugchiin zereg dev, turiin alban haagchin nemegdeluud bhgui bolj tsalingiin asuudluug shinechlen togtooh shaardlaga zui yosoor tavigdsan ch ulsiin ih hural deed shuuhiin shuugchdiin tsalin shiidverleegui yum bna l daa. uunees uzvel ulsiin ih hural ajlaa hiigeegui yum bna.
Shuugch nariin tsalin nemseneer ulam shunal ni butsalna. Xunii setgel hezee hanaj bsan yum . Shuugch denduu huuliar dalailgaj hunii erh zorchdog.ene humuus tsalingui bsan ch ajilaasaa garahgui shigdenee.
ols huchee zarj bgaa tatwar tologchdiin mongoor shuugchid bolowsoruulsan huuli unshihaad tiim tsalin ch heterch bnaa