sonin.mn

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэдүгээр шүүхийн Тамгын газрын дарга Э.Батмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Танай шүүхэд иргэний журмаар хандсан хүмүүс шүүгчдийн талаар хэр их гомдол санал гаргадаг вэ?

-Манай шүүхэд хандсан иргэд шүүгчид гомдол гар­гах нь харьцангуй бага. Мэдээж шүүн таслах ажил­лагаа явагдаж байгаа уч­раас зарим нэг иргэн шүүх хуралдааны танхимтай хол­боотой, шүүх хуралдаан цаг­таа эхлэхгүй, захиргааны албан хаагчдын зан харил­цааны талаар гомдол гар­гадаг. Энэ бүхнийг шүүхийн Тамгын газар цаг тухайд нь шийдвэрлээд явж байна.

-Иргэний журмаар шүү­хэд хандаж байгаа хү­мүүс ямар, ямар бичиг ба­римтыг нотлох баримтаар цуг­­луулдаг юм бол. Иргээд энэ талаарх ойлголт бага байдаг юм билээ?

-Дүүргийн Иргэний хэр­гийн анхан шатны нэг­дүгээр шүүхийн вэб сайт /civilcourt-1.mn/ болон фэйс­бүүк хаягуудаас /https://www.facebook.com/dccourt1/ шүүхэд гаргах нэхэмж­лэлийн төрөл, загвар, бүр­дүүлэх материалын жаг­саалт, хавсаргах нотлох баримт, улсын тэмдэгтийн хураамж төлөх данс зэр­гийн мэдээллийг иргэдэд нээлттэй тавьсан байгаа. Шаардлагатай бол манай шүүх дээр биеэр ирэх мөн утсаар мэдээлэл авч болно.

-Хэвлэл мэдээллийн хэ­­рэгслээр нэр төр нь гу­таагдсан гэж үзсэн эрх мэ­дэл бүхий албан ту­шаалт­нууд мөнгө нэхэм­жилдэг. Заримдаа шүүгч нар нэг талыг барьж, тэдний талд үйлчилж шийдвэр гар­га­даг нь ажиглагддаг. Мэр­гэж­лийн хүмүүсийн зүгээс үүнийг олж хардаг уу?

-Нэгдүгээрт би шүүгч нарын гаргасан шийдвэрт үнэлэлт өгдөг албан ту­шаал­тан биш. Хоёрдугаарт шүүхийн тамгын газар нь шүүн таслах ажиллагаанд хяналт тавих субьект биш. Шүүгч нар хууль тогтоомж болон хэрэгт цугларсан нот­лох баримтын хүрээнд шийдвэрээ гаргадаг. Шүү­хийн шийдвэр гарахад аль нэгний талд нь гардаг шүү дээ. Хоёр талд адил тэнцүү шийдвэр гаргана гэж байхгүй. Шүүх хэргийн маргааныг шийд­вэрлэх болс­ны учир нь энэ.

Мэдээж шүүхэд нэр тө­рөө сэргээлгэхээр нэхэмж­лэл гаргаж байгаа хүмүүс ха­риуцагчаар хэнийг сон­­­­­­гох нь өөрсдийнх нь эр­хийн асуудал байх.

Ми­ний хувийн зүгээс харж байхад сэтгүүлчид аливаа мэ­­дээл­лийнхээ эх сур­вал­жийг сайн баталгаа­жуулж байж нийтлэлээ бичих, ялан­гуяа төр, бай­гууллага, хувь хүний нууц­тай хол­боо­той асуудалд нягт хандаж байвал зо­хистой юм шиг санагддаг.

-Гэхдээ нэр төр нь гу­таагдсан гэх хүмүүсийг өм­нө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэ­дээлсэн байдаг. Гэтэл шүү­хээс тухайн хүний нэр тө­­рийг гутаасан байна хэ­мээн үзэж шийдвэрийг нэ­хэмж­лэгч талд гаргасан то­хиолдол цөөнгүй байдаг л даа?

-Бас л миний дээр дурьд­­санчлан үнэхээр мэ­дээллийн эх сурвалжаа ба­талгаажуулсан, тухайн хү­ний нэр хүндэд халдаагүй, уг мэдээлэл нь бодит үнэн зөв байсан гэдгээ шүүхийн шатанд нотлох асуудлыг л яриад байгаа юм. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны шүүхэд хандаж гомдлоо гаргах эрх нь нээлттэй.

-Хэвлэл мэдээллийнхэн өмнө нь мэдээлэгдэж бай­сан зүйлийг шүүх хурал­­даанд орохдоо нотлох баримт гэж үзэж тухайн ма­териал дээр үзлэг хийл­гэж болох уу. Зарим нэг шүүгч үүнийг нотлох баримтын хэмжээнд авч үздэг. Гэтэл зарим нь нот­лох баримт болохгүй гэж үзлэг хийлгэхийг хориг­лоод байдаг. Тэгэхээр энэ хоёрын аль нь зөв бэ?

-Иргэний хэрэг хя­нан шийдвэрлэх тухай хуульд заас­наар бол ту­хайн мэ­дээлэл, үйл ба­римт нь уг хэр­гийг хя­нан шийдвэрлэхэд ач хол­­­бог­­­долтой, хамааралтай, зайлш­­гүй шаардлагатай то­­­­хиолдолд шүүх нотлох баримт гэж үзэж үзлэг, тур­шилт, таньж олуулах шинжилгээ хийлгэх, гэр­чийн мэдүүлэг авах зэрэг ажил зохигчдын хүсэлтээр хийж хэрэгт нотлох ба­рим­таар бэхжүүлж авдаг юм.

Тэгэхээр хэргийн орол­цогчид шүүхэд нотлох ба­римтаа бүрдүүлж өгөхдөө үндэслэл бүхий хүсэлт, но­толсон баримтуудыг хамт гаргаж, мэтгэлцэнэ. Энэ нь ямар ач холбогдолтой гэхээр шүүх хуралдаан талуудын мэтгэлцэх зарч­мын үндсэн дээр явагд­дагийг та бүхэн мэднэ.

Мэтгэлцэхийн тулд нотлох баримтаа л сайн бүр­дүүлэх хэрэгтэй. Энэ мэт­гэлцээн маань дээрх хуульд заасны дагуу цуглуулж бүр­дүүлсэн нотлох баримтад тулгуурлана гэсэн үг.

Харин шүүх хэргийн оролцогч талууд өөр өөрс­дийн бүрдүүлж өгсөн ба­рим­туудыг хуульд заасан үндэслэлээр тайлбарлан шийд­­вэрлэдэг. Үүнээс үзсэн ч хэргийн талууд өөрсдийн хэлж ярьж байгаа зүйлээ баримтаар баталгаажуулах асуудал нь чухал байгаа юм.

Эцэст нь шүүх талуудаас ямар нотлох баримтуудыг шинжлэн судлуулах талаар саналыг шүүх хуралдаан дээр авч, шинжлэн судалдаг.

Үзлэгийн хувьд бол ту­хайн нотлох баримтыг хуульд заасны дагуу бэх­жүүлж авч байгаа л нэг ажил­­лагаа учраас шүүх миний дээр хэлсэнчлэн хэр­гийг шийдвэрлэхэд үнэ­хээр ач холбогдолтой, ха­­маа­­ралтай, зайлшгүй шаард­­лагатай гэж үзсэн то­хиолдолд аль нэг оролцогч талын хүсэлтийг үндэслээд хийх бүрэн боломжтой байдаг.

-Харин энэ бүхнийг шүүхийн шинэчлэлээр өөр­чилсөн гэж ярьдаг боловч амьдрал дээр нийцэхгүй байх асуудал гарч ирж байна шүү дээ?

-Мэдээж бэрхшээлгүй шууд хийчихдэг шинэтгэл гэж байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл болон аймаг орон нутаг дүүргийн шүү­хүүдийн Тамгын газ­рууд шүүх шүүгчийн ажил­лах орчин нөхцөлийг сайж­руулах, аюулгүй байдал хараат бус байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг тас­ралтгүй хэвийн явуулах, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй ил тод байх, шүүхийн за­хир­­­гааны ажилтнуудын харилцааны соёлыг дээш­лүүлэх гээд олон чиглэлээр ажлыг зохион байгуулаад явж байна. Өөрчлөгдсөн шинэчлэгдсэн зүйл их бий гэж боддог.

-Зарим нэг шүүх хурал дээр хурлыг даргалж бай­гаа шүүгч шүүгдэгч тал болон хариуцагч талтай их бүдүүлгээр харьцаж бай­гаа нь анзаарагддаг. Уг нь шүүгчдийн ес зүйд энэ тухай заасан байдаг?.

-Шүүгч нар хүмүүстэй бүдүүлгээр харьцдаг гэж бодохгүй байна. Хэрвээ шүүгчийн харьцааны та­лаар гомдолтой байгаа бол бүх шүүх хуралдааны дуу, дүрс бичлэгийг бичээд архив­ладаг болчихсон. Хэргийн талууд албан ёсоор хүсэлтээ гаргаад үзэх бо­ломж­той. Шүүх хуралдаан өөрөө хуульд заасан дэгийн дагуу явагддаг.

Хэргийн аль нэг орол­цогч тал шүүх хурал­даан дээр ямар ч ач холбогдолгүй хамааралгүй зүйл яриад байвал мэдээж шүүгч дэгээ баримтлаад хэрэгт хамааралгүй зүйл ярихгүй байх талаар са­нуулж чиглүүлж өгдөг.

Энэ нь жирийн иргэдэд шүүгч хуулийн хэллэгээр шаардлага тавиад ирэхээр хөндий хатуу сонсогддог байж магадгүй.

Р.Саруул

Эх сурвалж: