sonin.mn

Баруун Африкийн Гви­ней, Либери, Сьерра-Леон, Сенегал, Нигерид дэгдсэн эбола хумхаагаар 9191 хүн өвчилснөөс 4555 нь нас барсан талаар Дэл­хийн эрүүл мэндийн бай­гуул­­лагаас мэдээлсэн.

Түү­­­нээс гадна Испани, Нор­­веги, Герман, АНУ-д эбола вирусийн халдварын то­хиол­дол илэрсэн учраас дэл­хийн улс орнууд энэхүү аюулт өвчнөөс сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөн­хий захирал Маргарет Чен эбола хумхаагийн дэг­дэлт­тэй тэмцэхэд тус­лахыг улс орнуудад уриал­сан юм. Үүний дагуу Их Британи, Франц, Чех зэрэг улсын нисэх бууд­луу­дад баруун Аф­рикийн ор­нуудаас очсон зорчигчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж эхэлжээ.

АНУ эмнэлгийн мэргэ­жилт­нүүдээ эбола хумхаа­тай тэмцэх ажилд илгээснээс гадна Пентагоноос 10 эмч, 20 сувилагчаас бүрдсэн тус­гай баг бүрдүүлж бай­гаа та­лаар хэвлэлийн тө­лөө­лөгч контр-адмирал Жон Кирби мэдэгдсэн байна. Тусгай багт хүнд өвч­төнүү­дийг эмчлэх турш­лагатай эмнэлгийн ажилт­нуудыг багтаах бө­гөөд эмнэлгийн туслалцаа яарал­­­­тай шаардлагатай улсад энэ долоо хоногт ил­гээх юм.

Эбола вирусээр халд­­­варласан өвчтөн эд­гэрсэн тохиолдол Испани, АНУ-д гарсан нь энэ аюулт өвчин эдгэрэх боломжтойг харуулсан. АНУ-ын Жоржи му­жийн Атланта хотын Эмори их сургуулийн ана­гаа­хын тө­вийн эмч нар эбо­лагаар халд­­варласан өвч­­тө­нийг эмчилсэн талаар өнгөр­сөн мягмар гарагт мэ­дэгд­­сэн. Тэр­бээр өнгөрөгч есдүгээр са­рын 9-нд эмнэлэгт хэвтсэн бөгөөд бусдад халдвар та­раах аюулгүй болсон тул анагаахын төвөөс гарчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эбола хум­хаа­гаар халдварласан өвч­төнүүдийг цусны ийлдсээр эмчлэх талаар мэдэгдсэн тухай ВВС мэдээлэв. Эбола­гаар өвчлөөд эдгэрсэн хү­мүүсийн цуснаас бэлтгэсэн ийлдсээр Либери улсын өвч­төнүүдийг эмчилж эх­лэхээр төлөвлөсөн аж.

Тус байгууллагын эрүүл мэндийн систем, шинэ нээл­­тийн газрын захирлын туслах, доктор М.П.Киени “Гурван орны түншүүд хам­т­ран плазмын хандыг аюулгүй байдлаар бэлтгээд эболагаар халдварласан өвч­төнүүдийг эмчлэх ийлдсийг хийнэ. Бид ирэх долоо хоногоос Либерид очиж, цус цуглуулах багаж хэрэгс­лийг суурилуулна” х­эмээн хэлсэн байна.

Эбола хумхаагийн дэг­дэлтийг нэмэгдүүлэхгүйн тулд Африкийн орнуудын оршин суугчдыг зэрлэг амьт­дын тэр дундаа эбола вирус тээгч сарьсан багваа­хайн махыг хүнсэндээ хэ­рэглэхгүй байхыг зөвлөж байгаа юм. Их Британийн “The Independent” сонинд “Эболагийн дэгдэлт их бол­сон өнөөгийн нөхцөлд Аф­рикийн улсуудын ир­гэдийг ан хийхийг хо­риглох шалт­­­гаан болж бай­на” гэж тэм­дэглэжээ.

Гэхдээ энэхүү аюулт өвчний дэгдэлттэй тэмцэх ажилд үр дүн гарч эхэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэ­дээлснээр өнгөрсөн долоо хо­­ногт Сенегал улсад эбола вирусын халдварыг зог­соожээ. Баруун Африкийн орнуудаас эболагийн дэг­дэлтийг хамгийн түрүүнд зогсоосон улсаар Сенегалыг албан ёсоор нэрлэсэн аж.

Түүнчлэн Нигери улсад эбола хумхаагийн дэг­дэлтийг зогсоож чадсан та­лаар өнгөрсөн даваа гарагт мэдэгдлээ. Нигерид 42 хо­ногийн хугацаанд эбола хумхаа­гаар халдварласан то­­хиолдол гараагүй байна.

Эбола хумхаагийн эсрэг вак­цинийг 2016 онд гаргах талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэлсэн ч улс орнууд тур­шил­тын вакцин хийж Аф­­рикийн орнууд руу ил­гээж байгаа юм. НҮБ-ын зорилтот сан­гаас эбола хум­хаа­гийн дэг­дэлттэй тэм­цэхэд 8.8 сая ам.доллар зарцуулахаа мэ­дэгдлээ.

Н.Тунгалаг

Эх сурвалж: