sonin.mn

Улсын хэмжээнд ургац хураалтад 1250 цэргийн алба хаагч, 800 гаруй оюутан оролцож энэ сарын 20-нд дуусгажээ.

Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 72,4 мянга га-г цайруулж, 237,7 мянган га-г шууд хурааж,  нийтдээ 310,2 мянган га-гаас 491,7 мянган тонн үр тариа үүнээс 465 мянган тонн буудай, 13,3 мянган га-гаас 161,0 мянган тонн төмс, 8,3 мянган га-гаас 102,5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураажээ.

Шинэ ургацаас дараа оны тариалалтад зориулан 42.3 мянган тонн үр нөөцөлсөн бөгөөд Тариалан эрхлэлтийг дэмжих санд 28.5 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 250 гаруй мянган тонн ургац нийлүүлжээ. Одоогоор улаанбуудайн борлуулалтын ажил үргэлжилж байна.