sonin.mn

СТРАСБУРГ. /ВВС/. Улсынхаа бэлгийн бүлэглэн хүчирхийлэлд өртсөн хэдэн мянган хүнд тусалснаараа Бүгд Найраимдах Ардчилсан Конго Улсын эмч Европын хүний эрхийн дээд шагналын эзэн боллоо.

“Сахаровын шагнал”-ын эзнээр Денис Муквеге тодорсныг Францын Страсбург хотод Европын Парламент зарлажээ.

Өдгөө 59 настай, эмэгтэйчүүдийн эмч Денис Муквеге  нь аймшигт бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг эмчлэхийн тулд 1999 онд Конго улсын зүүн нутагт “Панзи” нэртэй эмнэлэг байгуулсан аж.

Ирэх сард тэрбээр шагналын 50 мянган евро буюу 63600 доллароо авна.

Зөвлөлтийн алдарт эрдэмтэн судлаач, тэрс үзэлтэн Андрей Сахаровын нэрэмжит “Сахаровын шагнал”-ыг дэлхийн дахинд хүний эрх, ардчиллыг сурталчилсан хүнд жил бүр олгодог юм.

Өнгөрсөн онд энэ шагналыг Пакистаны хүүхдийн боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай хүртсэн билээ.

Нэр хүндтэй энэ шагналыг Өмнөд Африкийн Ерөнхийлөгч агсан Нельсон Мандела, Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Сү Чи нарын олны танил хүмүүс хүртэж байжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: