sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Дэлхийн баруун тал бөмбөрцөгт үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний байдал сүүлийн зургаан сарын хугацаанд эрс мууджээ. Ийм дүгнэлтийг Америк хоорондын хэвлэлийн холбооны /АХХХ/ ерөнхий ассамблейн 70 дахь удаагийн чуулганаас гаргасан мэдэгдэлд хийжээ.

Дөрвөн өдөр үргэлжилсэн уг хуралдаан Чилийн нийслэл Сантьяго хотод болжээ.

“Хэвлэлийн эрх чөлөө болон үг хэлэх эрх чөлөөний байдал баруун тал бөмбөрцөгт сүүлийн зургаан сарын хугацаанд эрс муудсан” гэж АНУ-ын Флорида муж улсад байрладаг АХХХ мэдэгдсэн байна.

Тус холбоо Өмнөд болон Хойд Америкийн 1300 гаруй хэвлэл, мэдээллийн хэрэгслийг эгнээндээ нэгтгэдэг ажээ. АХХХ-ны үзэж буйгаар, “шууд ба шууд бус хяналт болон сэтгүүлчдэд халдах хүрээ илэрхий өргөн байгаа” нь хэвлэлийн эрх чөлөөний байдал дордсоны шалтгаан болсон байна.

Тус холбооны статистикийн мэдээнээс үзвэл, сүүлийн зургаан сарын хугацаанд баруун тал бөмбөрцөгт  11 сэтгүүлч амь насаа алдсанаас гурав нь Гондураст, гурав нь Парагвайд, хоёр нь Мексикт, Сальвадор, Колумби болон Перу улсад нэг сэтгүүлч амиа алджээ.

АХХХ нь арилжааны бус байгууллага юм.

Д.Жаргал

Эх сурвалж: