sonin.mn

НЬЮ-ЙОРК. /АР/. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх байлдааны ажиллагаанд АНУ нийтдээ 424 сая орчим доллар зарцуулжээ. Энэ тухай “Рейтерс” агентлаг Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирбигийн мэдээлснийг иш татан уламжилсан байна.

Ирак, Сирийн нутгийн томоохон хэсгийг хяналтдаа авсан лалын шашинтнуудын байрлалд наймдугаар сарын 8-наас өгч эхэлсэн агаарын цохилтод өдөрт дунджаар 7,6 сая доллар зарцуулсан гэж тэрбээр тэмдэглэжээ.

Сири, Иракт өнгөрсөн зун эзлэн авсан нутаг дэвсгэртээ террорист “Лалын улс” бүлэглэл “халифт улс” байгуулсан юм. Холбоотон хэд хэдэн улсын дэмжлэгтэйгээр АНУ есдүгээр сарын 23-наас Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн босогчдын байрлалд агаараас цохилт өгч эхэлсэн юм.

 

Харин Иракт үүнтэй адил ажиллагааг наймдугаар сараас эхлэн явуулсан билээ.  Гэхдээ АНУ Сирийн эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр цохилт өгч байгаа аж. Сирийн Засгийн газрын цэргүүдтэй мөн “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой ч байлдаж буй тус улсын зэвсэгт сөрөг хүчнийг Вашингтоны эрх баригчид дэмжиж байгаа юм.

НҮБ-ын мэдээлснээр, 200 мянга орчим хүн амиа алдсан зэвсэгт мөргөлдөөн Сири улсад 2011 оны гуравдугаар сараас хойш үргэлжилж байгаа билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: