sonin.mn

НЬЮ-ЙОРК. /BBC/. Өнгөрсөн онд Хятадад цаазаар авах ялыг гүйцэтгэсэн тохиолдол цөөрсөн болохыг АНУ-д байрладаг хүний эрхийн байгууллага тэмдэглэжээ.

“Dui Hua Foundation” байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд Хятадад 2400 хүнийг цаазаар авсан нь 2012 оныхтой харьцуулахад 20 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Хятадын эрх баригчдын Шинжаан Уйгурын өөртөө засах оронд явуулж буй терроризмтой тэмцэх ажиллагааны улмаас энэ онд цаазаар авах хүний тоо нэмэгдэж магадгүй гэж хүний эрхийг хамгаалагчид болгоомжилж байна.

Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын цаазаар авах ялыг хэтэрхий өргөн хэрэглэж байна гэдэг шүүмжлэлд Хятадын эрх баригчид нэг бус удаа өртсөн билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: