sonin.mn

ИСЛАМАБАД. /BBC/. Пакистаны сөрөг хүчний улс төрч Имран Ханыг дэмждэгээрээ алдартай телевизийн сувгийн нэвтрүүлгийг тус улсын эрх баригчид хоёр долоо хоног хаажээ.

Пакистаны зохицуулагчийн мэдэгдэлд дурдсанаар, “шүүхийг үл хүндэтгэсэн” нэвтрүүлэг үзүүлсэн учраас телевизийн “ARY News” сувгийн нэвтрүүлгийг зогсоосон байна.

Телевизийн сувгийг мөн 10 сая рупи буюу 100 мянга орчим доллароор торгожээ.

Энэ нь дөрвөн сарын хугацаанд телевизийн сувгийн ажлыг зогсоож байгаа хоёр дахь тохиолдол юм.

Нэвтрүүлэгтээ Пакистаны тусгай албыг буруушаасных нь төлөө телевизийн “GEO News” сувгийг зургадугаар сард хэсэг хугацаанд зогсоож байв.

Д.Жаргал

Эх сурвалж: