sonin.mn

Америкийн Засгийн газраас арав гаруй нацист гэмт хэрэгтэнд улсаас нь гарсны төлөө олон сая доллар төлснийг "Ассошэйтед пресс" агөнтлаг олны сонорт хүргэв.

Тэдний дунд бөөнөөр хорих газрын хамгаалагч, СС-ын офицерууд, пуужин эохион бүтээгч инженерүүд байсан байна, Нацист цэргийн гэмт хэрэгтнүүд эрх баригчидтай тохиролцоод сайн дураар АНУ-ын иргэншлээс татгалзан тус улсаас гарч явсан тохиолдолд нөхөн төлбөр олгодог байжээ.

Тус агентлагийн олж мэдсэнээр цэргийн гэмт хэрэгт буруутгагдаж байгаа 66 хүнээс багаар бодоход 33 хүн Америкийн нутаг дэвсгэрийг орхин гарсныхаа төлөө нөхөн олговор авсан аж. Түүнчлэн тэдний зарим нь хилийн чинадад амьдарч байхдаа ч гэсэн тэтгэмж авдаг байж.

Хууль зүйн яамны сайд Питер Каррын хэлэхдээ “1979 онд АНУ-ын Конгресс нацист гэмт хэрэгтнүүдээс салахаар шийдэн тэднийг шүүхийн тавцанд аваачих боломжтой улс руу нь илгээхээр шийдсэн” хэмээжээ. Тэдэнд өгөх нөхөн олговор нь амөрикчуудын татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байгаа учраас олон нийтийн дунд маргаан үүсгээд байгаа аж.

Т.Ганбаатар

Эх сурвалж: