sonin.mn

Идэвхтэй жиргэдэг УИХ-ын гишүүдийн нэг бол яах аргагүй Х.Баттулга.

Тэрбээр “Өглөөний мэнд. Босоорой болжуухайнуудаа” гэдгээс эхлээд нийгэм, эдийн засаг, улстөрийн цаг үеийн асуудлууд гээд бүхий л асуудлаар жиргэдэг. Зөвхөн улстөрч биш жүдогийн холбооны ерөнхийлөгч гэдэг утгаар түүнийг гадаад дотоодын олон хүн дагадаг байхыг үгүйсгэхгүй.

Тэгвэл өчигдөр түүний дагагчдын тоо 100 мянгад хүрчээ. Үүнийг харсан жиргээчид “Анхны 100 мянгат” хэмээн ихэд бэлэгшээж байгаа бөгөөд идэвхтэй жиргээчдийн нэг их аварга Д.Дагвадорж хүртэл “100 мянгат болсонд нь баяр хүргэж, хувиасаа дөрвөн талтай жанжин малгай бэлэглэнэ ээ” гэж ээ.

Ингэснээр тэрбээр монголын цахим ертөнцөд нэгэн шинэ түүхийн эзэн болов бололтой.

Эх сурвалж: