sonin.mn

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өчигдөр өөрийн твиттер хуудсаараа ийнхүү уулга алдсан юм. Тодруулбал өчигдөр үдээс хойш олон нийтийн сүлжээгээр “Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын хамтран ажиллах гарын үсэг зурсан гэрээний хавсралт “нууц” гэсэн тодотголтойгоор тархсан.

Харин мань гишүүн үүнийг харуутаа “Үнэн юм уу” хэмээн уулга алдсан хэрэг. Хэзээний зартай жиргээчдийн нэг тэрбээр энэ мэт чухал зүйлийг нүднийхээ урдуур өнгөрөөнө гэж үгүй.

Харин гэрээний хавсралт гэх тус зурагны тухайд хуурамч байх өндөр магадлалтай бөгөөд сүүлийн үеийн сенсааци болоод байгаа зүйлээр хэн нэг нь тоглож байх магадлалтай гэж олонх үзэж байна.

Ямартай ч мань гишүүн итгэж ядан бодлогаширч суугаа сурагтай.

Эх сурвалж: