sonin.mn

Украины “Эрх чөлөө” намаас /Дээд Рада/ парла­ментын ээлжит бус сон­гуульд нэр дэвшсэн нэгэн улстөрчийн хүүг хоёр сарын хугацаатай баривчилсан талаар Дотоод хэргийн сай­дын зөвлөх А.Геращенко мэдэгдсэн байна.

Тэрбээр “Новоград-Волынск хо­тын оршин суугч, 16 настай иргэнийг цагдаа нар саатуулсан. Харин шүү­хээс түүнийг хоёр сарын хугацаанд баривчлах шийд­вэр гаргалаа.

Учир нь Дээд Радагийн гадаах талбайд энэ сарын 14-нд болсон эмх замбараагүй байдлын үеэр хөвгүүн цаг­даагийн ажилт­нуудыг гинжээр ороол­гож байсан” хэ­мээжээ. Цагдаа нар өмнө нь “Эрх чөлөө” намаас сонгуулийн 65 дугаар тойрогт нэр дэвшсэн улстөрчийн хүүг саатуулснаа хэлсэн аж.

Дээд Радагийн байрны гадаа болсон иргэдийн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирсан бөгөөд хүмүүс цагдаа нарын зүг динамит, утаа гаргах бодистой лонх шиджээ. Дотоод хэргийн яамнаас жагсаалд 8000 орчим иргэн оролцсон та­лаар хэлснээс гадна 15 цаг­даа гэмтсэн гэжээ. /Ria.ru/

Эх сурвалж: