sonin.mn

Өнгөрсөн долоо хоногт  Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдын эрхийг хязгаарласан билээ . Тэгвэл  үүнтэй холбоотойгоор өчигдөр МХБХ -ны Удирдах зөвлөл хуралдаж,  тус холбооны дэд ерөнхийлөгч, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх  А.Ганбаатарыг МХБХ -ны ээлжит их хурал хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгүүлэхээр болжээ.


Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар юуны өмнө холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболдын өмнөөс уучлал хүсч, Монголын хөлбөмбөгийн спортын нэр хүндийг сэргээх, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллахыг нийт хөлбөмбөг сонирхогчдод уриаллаа.