sonin.mn

ХӨХХОТ. /Xinhua/. Хилийн бүс нутагт терроризмтой тэмцэх чадвараа нэмэгдүүлэхийн тулд улсынхаа хойд нутгийн Өвөр Монголын ӨЗО-нд Хятадын цагдаа нар Оросын цагдаа нартай даваа гарагт терроризмтой тэмцэх сургуулилт зохион байгуулжээ.

Барьцаалагдсан хүмүүсийг аврах, хоёр талын бие бүрэлдэхүүний хооронд хүчний тэмцээн явуулах зэргээр Өвөр Монгол, Оросын хилийн Забайкальск хотын цагдаагийн хүчнийхэн Манжуур хотод сургуулилт хийсэн гэж Хятадын цагдаа нар мэдэгдэв.

Хятад-Оросын хилд хууль бусаар хил нэвтрүүлэх, мансууруулах бодисын наймаа, хууль бусаар хил давах зэрэг гэмт хэрэг сүүлийн үед нэмэгдэж байгаа энэ үед хоёр улсын хамтын ажиллагаанд энэ сургуулилт маш чухал гэж Өвөр Монголын ӨЗО-ны дэд тэргүүн, Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны тус бүс нутгийг хариуцсан тэргүүн Ма Мин хэллээ.

Терроризм, хэт давруу үзэл, салан тусгаарлах үзэл гэсэн “гурван муу хүч”-ийг дарах зорилго бүхий терроризмтой тэмцэх олон улсын сургуулилтыг өнгөрсөн наймдугаар сард Өвөр Монголд Хятад, Орос, Казахстан, Киргизстан болон Тажикистан зохион байгуулсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: