sonin.mn

Хууль зүйн яамнаас баталсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг маргааш олон нийтэд хүргэнэ.

Энэ өдөрлөгийн хүрээнд зам тээврийн осолд өртсөн 5 тээврийн хэрэгслийг ямар шалтгаанаар осолд орсон тайлбарын хамт 5 ачигч автомашин дээр ачсан автомашин, цагдаа, эмнэлэг, шуурхай алба, эмнэлгийн автомашинууд, явган зорчигч иргэдийн цуваа өглөөний 10.00 цагт БЗД-ийн нутаг Чулуун-Овооны аюулгүй тойргоос баруун тийш Энхтайваны өргөн чөлөөгөөр СХД-ийн нутаг Баруун чиглэлийн авто вокзал Драгон төв орж, тэндээс “Чингисийн талбай”-д ирнэ.

Ингээд тус талбайд зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хохирогчдын ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж, иргэдэд ослоос урьдчилан сэргийлэх уриа, санамж сэрэмжлүүлэг, гарын авлага, ном, брошюр тараах юм байна.