sonin.mn

Олон Улсын Хүний эрхийн өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулан хүний эрхийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.

Иймд Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг ХЭҮК-ын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэнтэй 70453222 утсаар холбогдох буюу аймгийн ЗДТГ-ын 209 тоотод ирж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг уриалж байна.

Ахлах мэргэжилтэн  Я.Хонгорзул