sonin.mn

Аргалийн тооллогыг ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа, Гулзатын санаачилга ТББ хамтран 2014 оны 10-р сард аргалын тооллого хийж гүйцэтгэлээ.

Тооллогыг Цагаан шувуут уулын дархан цаазат газар, Цагаан гол орчмын газар, Мандахын аараг, Хүрмийн нурууг хамруулж явуулсан бөгөөд тооллогын нийт дүнгээр 1541 аргаль тоологдсоноос хонь-797, угалз-314, хурга-310, тодорхойгүй-120 бүртгэгдлээ.

2012 оны байдлаар 1046 аргаль тоологдож байсан аж. Үүнээс үзвэл судалгааны дүнгээр сүүлийн хоёр жилд аргаль, хонины өсөлт сайн байна. Мөн Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт Хар сүүлтийн тооллого явуулахад 119 хар сүүлт бүртгэгдлээ.

Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа