sonin.mn

ХОНКОНГ. /NHK/. Өнгөрсөн есдүгээр сарын 28-наас ардчиллыг дэмжин жагсаж эхэлснээс хойш анх удаа өнөөдөр Хонконгийн засгийн газрын төлөөлөгчид болон оюутнуудын удирдагч нар хэлэлцээ хийх гэж байна.

Орон нутгийн цагаар өнөө оройн 06:00 цагт Хонконгийн арлын нэг сургуульд хоёр тал хэлэлцээ хийж эхэлнэ гэж оюутнуудын удирдагч нар хэлэв. Тэдний хэлснээр, хоёр цаг үргэлжлэх энэ хэлэлцээнд хоёр талаас тав таван хүн оролцох аж.

Хонконгийн засаг захиргааны тэргүүний дараагийн сонгуульд ардчиллыг дэмжигчид оролцохыг хориглосон, Хятадын парламентын байнгын хорооны шийдвэрийг оюутнууд эсэргүүцэж байгаа юм.

Оюутнууд болон бусад хүн гурав гаруй долоо хоногийн өмнөөс хотынхоо гурван том замын хэсгүүдийг эзэлж, эсэргүүцлийн суулт хийсээр байгаа билээ.

Тодорхой хэсгүүдэд суулт хийхээ зогсоо гэсэн шийдвэрийг өчигдөр шүүх гаргасан байна. Гэхдээ эсэргүүцэгчид суултаа үргэлжлүүлэхээр төлөвтэй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: