sonin.mn

ЧИТ. /baikal-daily/. ОХУ-д мах нийлүүлэх талаар нэг сарын өмнө тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины тохиролцсоны дагуу Өвөр Байгалын хязгаар Монголын үхрийн махыг импортлохгүй.

Өрнөдийн орнуудаас авсан эдийн засгийн хориг арга хэмжээний уршгийг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар даван туулж байна гэж тус хязгаарын Засгийн газрын тэргүүний орлогч бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд  Сергей Новиченко мэдээлжээ.

“Махны хомсдолтой байгаа баруун бүс нутгийг манай бүс нутаг бүрэн хангана” гэж тэрбээр хэлсэн байна.

Түүнтэй Өвөр Байгалын хязгаарын парламентын даргын нэгдүгээр орлогч Сергей Михайлов санал нэгтэй байна. Тэрбээр “бидэнд одоогоор Монголын махыг импортлох шаардлага гараагүй байна”  гэж мэдэгджээ.

Новиченкогийн хэлснээр, Монголын махыг зөвхөн нутаг дэвсгэрээрээ дамжуулан тээвэрлэх боломжтой. Энэ асуудлыг зөвхөн Өвөр Байгалын хязгаарын албан ёсны төлөөлөгчид хэлэлцэх боломжтой бөгөөд тэд 10 дугаар сарын 15-нд хэлэлцээ хийхээр Монголд очно гэж “Чита.ру” цахим хуудсанд мэдээлжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: