sonin.mn

Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав БНКуба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Омар Маррэрог 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийнх нь хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа .

Уулзалтын эхэнд элчин сайд Омар Маррэро БНКуба Улсын Ерөнхий Прокурорын газраас 2014 оны 11 дүгээр сарын 25- 28 ны өдрүүдэд зохион байгуулан хийх “ Эрүүгийн эрх зүйн салбарт хийгдэх эрх зүйн шинэчлэл “ сэдэвт олон улсын хуралд Монгол Улсын Ерөнхий Прокурорыг урьсан урилгын талаар танилцуулж , эрх зүйн шинэчлэл хийх нь эдийн засгийн шинэчлэлийг түргэтгэхэд чухал ач холбогдолтойг дурьдлаа.

Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав урилгыг хүлээн авсан болон БНКуба Улсын ЕрөнхийПрокурорын урилгаар энэ онд ажлын айлчлал хийж хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх ялангуяа испани хэлтэй хуульч бэлтгэхэд хамтран ажиллах талаар зохих шийдэлд хүрсэн талаар танилцуулж цаашид ч олон чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа талаар дурьдаж , БНКуба Улсад болох олон улсын хуралдаанд Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөллийг оролцуулах болно гэдгийг тэмдэглэлээ. Уулзалт найрсаг дотно нөxцөлд болж өндөрлөлөө.