sonin.mn

АН МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан талаарх яриа улс төрийн хүрээнд өвсөнд гал авалцсан мэт дүрэлзсэн өдөр хоногууд өнгөрч байна.

Ямар сайндаа л Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл дээрх гэрээний тухайсонсоод цочирдож ухаан санаагаа  алдаж шоконоосоо ч гарч чадаагүй байхдаа хэвлэлийн хурал зарлаж тэр эрчээрээ 2-р суваг телевизид гүйж очоод ярилцлага өгчихсөн нь бүр гал дээр тос нэмсэн мэт зүйл болж орхив.

Гэхдээ Э.Бат-Үүл дарга ухаан санаагаа алдсан байсан гэдгээ батлах мэт “би намынхаа эрх ашгийн төлөө Алтанхуягтай эцсээ хүртэл тэмцэнэ. Уг нь би засгийн газрыг тогтвортой ажилвал ард түмэнд хэрэгтэй гэж бодож явдаг байсан.

Одоо бол өөр бодолтой болсон учир би өөрийнхөө байгуулалцсан намынхаа эрх ашгийг юу юунаас илүү чухалчилна” гэдгээ ч хэлэв.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн Facebooк хуудсандаа “МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг “юун, Бид 2 улсын хөгжил, УБ-ын утааг арилгах тухай ярих цаг биш үү?” гэж бичсэн нь намын эрх ашгаас илүү ард түмний эрх ашиг чухал шүү гэдэг санааг Үүл найздаа дайсан үг бололтой.