sonin.mn

Өчигдөр Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл хэвлэлийн бага хурал хийлгэж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ байгуулсныг эсэргүүцэж, уг гэрээг шүүхэд өгөхөө мэдэгдсэн билээ.
Энэ үеэрээ тэрээр мөн АН-ын дарга Н.Алтанхуягт хариуцлага тооцохыг шаардсан юм.
Мөн орой нь "2-р суваг" телевизид ярилцлага өгч, түүнийг шүүмжлэв.
Хариуд нь Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдөр өөрийн facebook хуудастаа :
"МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун, Бид 2 улсын хөгжил, УБ-ын утааг арилгах тухай ярих цаг биш үү?" гэж бичжээ. Дашрамд дурьдахад Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг хоёр МУИС-ийн Физикийн ангийг хамт төгссөн, нэг ангийнхан юм. Сургуулиа төгсмөгцөө ангийн дарга байсан Н.Алтанхуяг МУИС-д багшаар үлдсэн бол Э.Бат-Үүл   хөдөлмөрөөр хүмүүжихээр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд дунд сургуулийн багшаар явж байсан аж.

Л.Ганзориг

 

Э.Бат-Үүлийн мэдэгдэл

 

Э.Бат-Үүлийн оролцсон нэвтрүүлэг

 

 

 

 

Н.Алтанхуягийн сошиал хуудастаа бичсэн статус: