sonin.mn

УИХ-ын гишүүн Д.Батцогт өнгөрсөн хавар “Шударга ёс” эвслийн бүлгээс гарснаа мэдэгдэж сул гишүүн болсон юм. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намд элсэж батлахаа гардан авсан билээ.

Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэгт харьяалагдах юм. Өнөөдрийн чуулганаар УИХ-ын дарга УИХ-ын гишүүн Д.Батцогтыг Ардчилсан намын бүлэгт албан ёсоор орж байгааг мэдэгдээд, суудлаа сольж суухыг анхаарууллаа.

М.Гал