sonin.mn

УИХ дахь бие даагч­дын зөвлөл­­ийн гишүүн Х.Болор­­­чулуун нөгөө хоёрын­­­хоо нөмөрт чимээ­гүйхэн явдагсан.

Харин мань эр сүүлийн үед ихээ цовоожин дуу шуу орсон нь ордны сэтгүүлч­­­­дийн бас нэгэн яриа­ны сэдэв болоотохсон. Мань эр голдуу нөгөө хоёрын­­хоо сүүлд ярина. Ярих­­­­­­­даа хүүхдэр­­­­хүү шингэхэн дуу­­­гаар дуржиг­­нуулаад хаячихна.

Зарим үг нь сайн ялгагдахгүй. Харин зүүн тийшээ чиглэсэн төмөр зам, засмал зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор энэ тэрийн тухайд бол нүдээ гялтгануулж, толгойгоо өргөж ирээд дуржиг­­нуулж өгнө.

Дээх нь нэг мэдээлэл хийхдээ “Зүүн тийш чиглэсэн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил уг нь эхэлсэн л юм. Даанч одоо далан нэртэй баахан овоолсон шороо л үлдсэн байна лээ” гэхдээ дуу нь гэнэтхэн суларч, толгой нь бөхөлзөөд явчихсан. Дуржигнуур Х.Болорчулуун гишүүн нутаг амьтай ийм л хүн.

Ялангуяа түүнтэй зүүн тийш чиглэсэн яриа өр­нүүлбэл нүд нь бүлтэгнэж, яриа нь дуржигнаад эхэлнэ. Харин дургүй сэдвээ хэрхэн ярьдаг нь одоо ч нууц хэвээрээ л байгаа юм.

Эх сурвалж: