sonin.mn

БАРСЕЛОНА. /BBC/. Каталоныг тусгаар тогтнохыг дэмжсэн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа Испанийн нийслэл Барселона хотын төвд болжээ.

Тус хотын төв талбайнуудын нэг болох Каталоны талбайд хэдэн мянган хүн цугласан байна. Цугласан хүмүүсийн дийлэнх нь Каталоны далбаанд байдаг шар өнгийн цамц өмссөн байсан бол жагсагчид тус өөртөө засах мужийг тусгаар тогтнуулахын төлөөх тэмцлийг бэлгэдсэн далбаануудыг намируулж байжээ.

Каталоныг Испаниас салж, тусгаар тогтнох эсэх асуудлаарх санал хураалтыг 11 дүгээр сарын 9-нд урьд нь төлөвлөж байсны дагуу бүх нийтийн санал хураалт явуулах бус, харин олон нийтийн дунд санал асуулга явуулах хэлбэрээр явуулах шийдвэрийг Каталоны өөртөө засах мужийн тэргүүн Артус Мас өнгөрсөн долоо хоногт гаргасан байна.

Энэ шийдвэр нь өөртөө засах эрхийг дэмждэг намуудын дунд хагарал гарахад хүргэжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: