sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Дэлхийн хүнсний аюулгүй байдал Украинаас шалтгаална. Тус улс хөдөө аж ахуйн салбарт дэлхийд тэргүүлэгч болно.

Украины Ерөнхий сайд Арсений Яценюк хэвлэл, мэдээллийнхэнд ингэж хэллээ.

“Дэлхийн хүнсний аюулгүй байдал Украинаас хамаарна. Бид бол гол тоглогч” гэж Яценюк хэлсэн байна.

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл бол эдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг, хөдөлгүүрүүдийн нэг гэж тэрбээр тэмдэглэсэн юм.

“Украины бүтээгдэхүүнээс Орос татгалpсан. Бурхан тэдэнд туслах болтугай. Бид өөр зах зээл олсон. Украины бүтээгдэхүүнийг Европын Холбоо, бусад улс руу гаргах боломж бидэнд олдсон” гэж тэрбээр ярьжээ.

Түүний хэлснээр, энэ оны эхний зургаан сард Украины хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт 32 хувиар нэмэгдэж, энэ төрлийн гадаад бүтээгдэхүүний импорт 18 хувиар буурчээ.

Г.Доржханд

Эх сурвалж: