sonin.mn

ЕРЕВАН. /ITAR-TASS/. Армены Ерөнхий сайд Овик Абрамян Ираны нийслэл Тегеранд хоёр өдрийн албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр, тэрбээр Ирантай улс төр, эдийн засгийн салбарт хамтран ажиллах болон сайн хөршийн харилцааг цаашид хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх болно гэж Армены Засгийн газар мэдэгдэв.

Абрамян Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани, парламентын дарга Али Лариджани нартай уулзаж, мөн Ираны анхны дэд Ерөнхийлөгч Эшак Джахангиритай яриа хэлцээ хийх ажээ.

Иран болон Армен эдийн засгийн хамтарсан хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд, байгалийн хий дамжуулах хоолой тавьсан бол хилийн “Арас” голд хамтарсан усан цахилгаан станц болон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах гурав дахь шугам зэрэг хоёр орны эрчим хүчний сүлжээг нэгтгэх ажил төслийн шатандаа явж байна.

Хоёр тал төмөр замаар холбогдох боломжийг судалж байгаа ажээ. Иранд 130 мянга орчим армен хүн амьдардаг ажээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: