sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Хоёр талын цэргийн байдал хурцадмал, Сөүлийн яриа хэлцээ хийх саналд Пхеньян хариу өгөөгүй байгаа ч энэ сарын сүүлээр Умард Солонгостой дээд түвшний хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэж Өмнөд Солонгос найдсан хэвээр байна.

Сөүлийн Улс орноо нэгтгэх яамны албан ёсны төлөөлөгч Лим Бёны мэдэгдсэнээр, дэд сайд нарын түвшний хэлэлцээг энэ сарын 30-нд хийхийг хүссэн Өмнөд Солонгосын саналд Умард Солонгос хариу өгөөгүй байгаа ажээ.

Өмнөд-Умард Солонгосын дээд түвшний хоёр дахь хэлэлцээгээ 10 дугаар сарын 30-нд хийнэ гэж манай улсын Засгийн газар найдаж байна гэж тэрбээр хэлэв.

Хоёр улсыг заагладаг хилийн цэрэггүй бүсэд Умард Солонгосын 10 орчим цэрэг дөхөж очсоны дараа өнгөрсөн амралтын өдөр хоёр тал харилцан гал нээсний улмаас байдал хурцадмал байгаа юм.

Г.Доржханд

Эх сурвалж: