sonin.mn

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа өнөөдөр буюу 2014 оны 10-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн шинээр томилогдсон суурин төлөөлөгч Роберто Бенесийг хүлээн авч уулзлаа.

Ноён Роберто Бенес нь хүүхэд хамгааллын чиглэлээр Индонез, Сенегал, Солонгос, Итали зэрэг олон оронд ажилласан туршлагатай нэгэн юм.

Энэхүү уулзалт нь суурин төлөөлөгчийн ХТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж буй анхны уулзалт бөгөөд хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх уулзалт байв.

Мөн ноён Роберто Бенес хүүхдийн тусламжийн 108 утастай танилцаж, хүүхэд хамгааллын тогтолцооны чухал хэсэг болох тусламжийн утас ажиллуулж эхэлсэн нь үнэхээр их сайшаалтай байгааг онцлон цаашид утасны хариу үйлчилгээ, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.