sonin.mn

Намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр нийслэлийн хэмжээнд нийт 61.716 мод бут сөөгийг  51 га газар  тарьсан байна. Үүнд  40.172 мод, 21.544 сөөг орж байгаа бөгөөд 527 аж ахуйн нэгжийн 14.220 иргэн мод тарих ажилд оролцжээ.

Хан-Уул дүүрэг 4611, Чингэлтэй-3110, Баянгол -1227, Сонгинохайрхан-740, Сүхбаатар- 3445, Баянзүрх-2824, Багануур 3000, Багахангай -847, Налайх-2553 мод тарьсан. Захирагчийн ажлын алба, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн,  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нийлээд 17.815 мод тарьсан.

Нэг мод таривал нэг насны буян ,хоёр мод таривал хойд насны буян гэсэн билэгшээлт үгийг хэлэлцсээр эрүүл агаар бэлэглэх мод тарих ажилд  иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцсон байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.