sonin.mn

ТОКИО. /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч “Ниссан Мотор” компани Хятадад дөрөв дэх үйлдвэрээ нээлээ.

Хятадын зүүн хойд нутгийн  Далянь хотод тус улсын түнштэйгээ хамтран 800 орчим сая доллароор “Ниссан” үйлдвэрээ барьжээ.

Тус үйлдвэр нь өнгөрсөн бямба гарагаас бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд жилд 150 мянган машин үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Ингэснээр Хятад дахь  “Ниссан”-ы жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хүчин чадлыг 1,65 сая болгон нэмэгдүүлж байна.

Тус үйлдвэр нь Хятадын хэрэглэгчдийн дунд нэлээд эрэлттэй болж буй спорт загварын машинуудыг голлон үйлдвэрлэх төлөвтэй байгаа юм.

Өнгөрсөн онд Хятадад борлуулсан шинэ машины тоо 20 сая давжээ.

“Ниссан” нь Японы автомашин үйлдвэрлэгчид дундаас хамгийн их хувьцаа эзэмшигч юм. Гэхдээ Японы үйлдвэрүүд Германы автомашин үйлдвэрлэгчдийн ард байгаа бөгөөд АНУ-ын автомашин үйлдвэрлэгчид хурдацтай дэвжиж байна.

 Г.Доржханд

Эх сурвалж: