sonin.mn

Төрийн ордонд дөнгөж сая Ерөнхий сайд, АН -ын дарга Н.Алтанхуяг болон АН -ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Уг хуралаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн амралтын өдөр МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан Хамтран ажиллах гэрээнийхээ талаар тодорхой тайлбар өгсөн юм.

Тэрбээр энэхүү гэрээг хийх болсон шалтгаан нь АН -ын ҮЗХ, ГЗ -ийн өмнөх хурлуудаар гаргаж байсан МАХН, МҮАН, Иргэний зориг - Ногоон намтай хамтран ажиллах зарчмаа үргэлжлүүлэх шийдвэрийг баримталсан байсан гэв. Түүнчлэн тэрбээр энэхүү гэрээг хийснээр 2016 оны УИХ -ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд эдгээр намтай хамтран оролцоно гэсэн үг биш гэлээ.

Эх сурвалж: www.new.mn