sonin.mn

“Газрын тосны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт чуулга уулзалт суманд энэ долоо хоногт зохион байгуулагдлаа.

Тус уулзалтанд Газрын тосны газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудын төлөөлөл, 12 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Байгаль орчны мэргэжилтнүүд, аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдлаа.

Уг чуулга уулзалтаар Өмнөговь аймагт газрын тосны үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын мэдээллийг сонсож цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл авч газрын тосны салбарын хөгжил хэрхэн тодорхойлогдох ирээдүйн талаарх маш үр дүнтэй уулзалт болсон.

Мөн энэ үйл ажиллагаатай холбогдуулан Ханбогд сум, Хатанбулаг сумын зааг “Галба 11” талбайд хийгдэж байгаа газрын тосны хайгуулын үйл ажиллагаатай танилцсан.

Уг талбайд хайгуулын үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд одоогоор 14 цооног өрөмдсөн ба геофизикийн судалгааны шатандаа явж байна. “Галба 11” талбайд хийгдэж буй хайгуулын ажлын нөөцийн судалгааны ажил 2015 оны 1-р улиралд тогтоогдсоноор ТЭЗҮ-г үндэслэн цаашдын хэтийн төлөв тодорхойлогдох юм.