sonin.mn

ЛОНДОН. /ITAR-TASS/. Хэрэв Европын Холбооноос /ЕХ/ гарвал Их Британи олон улсын нөлөөгөө алдана. Ингэж бодож буйгаа Европын Комиссын дарга Жозе Мануэл Баррозу Би-Би-Си агентлагт ярилцлага өгөхдөө илэрхийлжээ.

“Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнд байхдаа илүү хүчтэй” гэж Баррозу мэдэгдсэн байна.

“Хэрэв ЕХ-ны бүрэлдэхүүнд байхгүй бол Их Британийн Ерөнхий сайдын нөлөө ямар байх вэ. Түүний нөлөө тэг байна” гэж Европын Комиссын тэргүүн үзэж байгаа аж.

Тэрбээр мөн ЕХ-ны ядуу орнуудын оршин суугчдыг тус холбооны баян улсуудад шилжин суурьших эрхийг хязгаарлах тухай Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны саналыг няцаасан байна.

“Хүмүүсийн шилжин суурьших эрх бол дотоод зах зээлийн маш чухал зарчим юм. Тиймээс зарчмын хувьд үүнийг асуудал болгохгүй байхыг би Их Британи улсад зөвлөмөөр байна” гэж Баррозу тэмдэглэсэн байна.  

2015 оны тавдугаар сард болох сонгуульд ялбал Их Британи цаашид ЕХ-ны бүрэлдэхүүнд үлдэх эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулгыг 2017 онд багтаан явуулна гэж Дэвид Кэмерон амлажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: