Долоодугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарын биеийн байдал муудаж, хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт нар П.Н.Шастины нэрэмжит, клиникийн гуравдугаар эмнэлэгт хүргэгдсэн тухай баттай эх сурвалжийн мэдээлснээр «Цагдаагийн дарга нар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш биеийн байдал нь дээрдээгүй байгаа. Түүнчлэн хурандаа О.Зоригтын бие хүнд байгаа, хөлийнх нь хуруунууд мэдээгүй болсон. Энэ нь саахарын өвчин хүндэрсэнтэй холбоотой гэсэн. Тиймээс хагалгаанд оруулсан. О.Зоригтод нойрсуулагчтайгаар хийсэн хагалгаа нь их хүндэд тооцогддог. Гадаадад явж эмчлүүлэх хүсэлтийг ар гэрийнхэн нь прокурорт тавьсан. Гэвч прокурорын байгууллагаас ямар нэгэн хариу өгөөгүй байна» гэлээ. Харин энэ тухай гуравдугаар эмнэлэгт очиж тодруулахад тус эмнэлэгт хэвтээгүй талаар ажилчид нь хэлж байсан юм.
Эх сурвалж: "Өглөөний сонин"