sonin.mn

Төрийн өмчийн хо­рооноос төрийн өмчит зарим компаниудын өнгөр­сөн хоёр жил болон энэ оны эхний хагас жилийн санхүү, эдийн засаг, үйлд­вэрлэл, удирдлагын үйл ажиллагаанд хийсэн шал­галтын тайланг хэлэлцжээ.

Шалгалтаар төлөвлө­гөөнд тусгагдаагүй худалдан авалт хийж, батлагдсан тө­лөвлөгөөг хэтрүүлсэн төрийн мөнгийг ашиггүй зарцуулсан үйлдлүүд илэр­сэн байна.

Ийм зөрчилтэй “Ба­руун бүсийн эрчим хүчний систем”, “Талын зам”, “Бага­нуур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Харгуй” ком­панийн гүйцэтгэх захирлыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн хэмээн Хөдөлмөрийн хуу­лийн 131 дүгээр зүйлийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Эх сурвалж: