sonin.mn
Тавантолгой Цахилгаан Станц төсөлд урдчилсан байдлаар Японы Marubeni корпораци, Kansai electric, Солонгосын Daewoo Engineering, Франц, Солонгосын хамтарсан GDF SUEZ &, Posco Energy гэсэн компаниуд шалгарсан байгаа билээ. Тэгвэл эдгээр компаниудад Төслийн нэгжийн зүгээс "Арилжааны даалгавар"-ыг хүргүүлснээр өнөөдрөөс эхлэн Хөрөнгө оруулагчийг тодруулах олон улсын шалгаруулалт албан ёсоор эхэллээ.
 
Төслийн нэгжийн захирал М.Энхсайхан "Нийтдээ 680 гаруй бүлэг сэдэв бүхий англи хэл дээр бэлтгэсэн  2500 орчим хуудас бүхий төслийн баримт бичгийг  бэлтгэхэд Японы “Sumitomo Mitsui Banking Corporation”, Австралийн “Worley Parsons”, АНУ-ын “Shearman & Sterling”, Францын “Societe Generale”, Австралийн “Allens Linklaters” гэсэн дэлхийн нэр хүндттэй том компаниудын зөвлөхүүд ажилласны зэрэгцээ “Оyu Tolgoi LLC” , “MCS Power” компаниуд томоохон хувь нэмэр орууллаа" гэв. 
 
Төслийн хөрөнгө оруулагчийг тодруулах олон улсын шалгаруулалтын ил тод, шударга байдлыг хангахын тулд төсөлд оролцогч талууд Америкт төвтэй “Deloitte”  аудитын компанийг сонгожээ. 
 
Монгол улс дэлхийн хэмжээний мэргэжлийн компаниудын оролцоотойгоор анх удаагаа ийм том хэмжээний банкны чадвартай баримт бичиг бэлтгэсэн байна. Хөрөнгө оруулагчдаас саналыг нь 2015 оны 2 дугаар сард авна.
 
 
"Арилжааны даалгавар"-ын агуулгын жагсаалт:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Эх сурвалж: Www.ttpp.mn