sonin.mn

“Манайд нэг босоо ороо­лон төржээ. Өчигдөр аавын­хаа аягтай хоол руу ну­лимж, өнөөдөр ээжийгээ үсдэж аваад нүдлээ шүү дээ. Орон шоронд явуулаад ч нэмэр алга. Улам гаар­чихаад ирэх юм.

Бид ямар үйлийн лай­тай хүмүүс юм бүү мэд. Энэний гарт л хөгшин бид хоёр насны эцэст үхэх юм шиг байна” хэмээгээд нүд­нээсээ нулимс унаган суух эмээ өвөө нар амьдралд мэр сэр таардаг. Ёстой л ямар насандаа хийсэн лай ланчиг нь юм болдоо хөөрхий гэ­мээр харагддаг юм.

Ийм босоо ороолон байдаг. Гэхдээ цөөн. Бас цөөддөггүй. Тэрбээр уураг тархитай хэн нэгэн бай­­тугай хэрээ шувуу ч төсөө­лөхийн аргагүй хор­лон­­той зүй­лүү­дийг бодож олж, төрөл тө­рөг­сөд нь орч­лон­гоос нүү­рээ буруулж, түмэн олон огиудас хүрмээр хэрэг төвөг тарина.

Зэрлэг догшин авир араншингийн дээд хязгаар байдаг бол энэ биз гэмээр гутамшигтай үйл­дэл хийнэ. Ах дүү, амраг садан түүнд огтхон ч падгүй байдаг. Ха­рин ч тэдэндээ бусдаас илүү хар­гис хан­дана.

Голомтоо самрах түүнд юу ч биш. Голыг чинь тас­дана л гэж дайрна.

Ардчилсан намд ийм нэгэн босоо ороолон төрсөн байна. Нэр нь Ж.Батзандан. Ах нар нь ардчилсан хувьс­галыг хийж байхад 10 ч хүрээгүй шахам сөөсгөр банди сайран хөллөчихөөд хөдөө тоглож явсан байдаг юм. Хатуу өвлөөр жагсч, харгис социализмын хүнд нударганы амт, өлсгөлөн, зовлон гэж юу байдгийг мэдрээгүй манай мянган мянган жирийн иргэд хойч үеийн л нэг.

Түүнд ардчиллын төлөө гэх байгуулсан гавьяа үзээд өгье гэсэн ч байхгүй. Зүгээр л үр шимийг нь хүртэх хувь тавилантангуудын нэг.

Харин ардчиллын үр шимийг бол бусдынхаа л нэгэн адил амссан. Хангалттай амссан нэгэн. Одоо ч амсч яваа. Гэвч босоо ороолонд энэ бүхэн түүний амьдрах орчин биш. Түүнд улс орон сүйрч, иргэд нь хоорондоо дайтан, цус нулимс хоёр үер далай шиг халгиж байвал болох нь тэр. Энд тэндгүй үхдэл хөглөрч, хэрээ шаазгай найрлаж байвал сэтгэлийн таашаал эдлэнэ. Тиймээс өлөн ходоодоо дүүргэхээр өглөөний нарыг хүлээн сэг сахих тас шувуутай тун төстэй харагддаг.

Ингэхэд эрхэм Ж.Бат­зандан хэний тэжээсэн “шувуу” болохыг манайхан ерөнхийдөө гадарлах бол­сон байна лээ. Гадаад ер­төнцийн үймээн самуун, Гүрж, Киргиз, Украйны өнгөт хувьсгал хэрхэн өр­нөж, өдгөө ямархуу хэм­жээнд хүрснийг бид эрүүл ухаанаар харж байна. Ж.Батзандан, О.Магнай нар нэг үе шар зангиа зүүн тө­рийн ордны зүг чулуу нүүл­гэж байсны учир ердөө л өнгөт хувьсгал хийх захиалга гэвэл хилсдэхгүй байх.

Энд, эх орон гэдэг юмыг огтхон ч мэдэрдэггүй, тийм зүйл уураг тархинд нь суугаагүй хүмүүс Европын агаараар хэсэгхэн зуур амьс­галахад л чөтгөр болон хувирдаг гэсэн яруу найрагч И.Бунины тэртээх он жи­лүүдэд хэлсэн үг өөрийн эрх­гүй са­наанд ордог. Тий­мээс 2008 оны долдугаар сарын нэгний хэрэг явдал, түүний гол зохион байгуулагч Ж.Батзандан, О.Магнай нар хэний дохиураар хөдлөв гэдгийг та бүхэн бодоод үзээрэй. Гүржийн улбар шар зангиатангууд, Украйны но­гоон шар зангиатангууд, ма­най шар зангиатангууд...

Уг нь энэ хоёр нөхөр ноён “мэнгэтийн” хуулиар шоронд орох байсан юм. Орсон ч. Харин тэр үед Ардчилсан нам амийг нь аварсан. Хоёулаа хөөрхий борооноос хоргодох болжмор шиг манай Ардчилсан на­мын ивээлд багтсанаар шоронгүй үлдсэн.

Харин ч дараа нь УИХ-ын гишүүн энэ тэр болов. Одоо тэрбээр нэгэн цагт амийг нь аварсан намынхаа зүг нулимж байна. Дайсантайгаа нийлж байгаад шүү. Өөрөөр хэл­бэл намынхаа даргын тол­гойлж байгаа Засгийн газ­рыг унагах өргөх би­чигт ганцаараа гарын үсэг зурлаа. Л.Цог яах вэ зайлуул, угаасаа жаахан юмтай нөхөр.

Харин Ж.Батзан­дан­гийн хувьд хэдийг хүртэл нумтай нөхдүүдийн сум болж явах ёстой юм бол. “Женко” Ж.Баттулга гэж Ардчилсан намд мөн л хожуу хойно орж ирсэн нэг нөхөр МоАХ-г маань бараг хүчээр шахам дээрэмдэж авчихаад юм болгоны өмнө нум болгон ашиглаж байгаа нь хэнд ч нууц биш. Тэгээд хамгийн ой гутмаар нь сумаа даг­нан өөрийнхөө на­мын, на­мынхны зүг харвана гээч.

Хамгийн нунж дорой хүн л ойр дотныхондоо хам­гийн харгис зэрлэг ханд­дагийг энэ дэлхийн нэртэй сэтгэл судлаачид нэ­гэнтээ тог­тоочихсон юм. Нунж до­ройдоо тэд дайс­ныхаа хөн­жилд хэзээ ч шургаад ороход бэлэн явдаг. Яг янхан хүүхэн шиг. Ж.Батзандан тийм хүчтэй бас шударга хүн биш.

Харин фашист үзлийг сурталчлагч Геббельс маяг­тай үгээ хэлдэг, үзэл бодол нь ч тийм тал руугаа гэдгийг анзаарахад нэг их ухаан шаардах зүйл биш. Зүгээр л хэлж ярьж буй хэлбэр манерийг нь ажиглаарай. Ингэхэд Хүчтэй хүн хэзээ ч өөрийн нөхдөө дайны талбарт орхиод өөрөө хоёр гараа өргөн бууж өгдөггүй. Тагнуул туршуул хийж, өөрийнхөн дотроо хорлон сүйтгэх ажиллагаа бүр ч хийхгүй.

Ашиг хөөсөн, айдсаар барьцаалагдсан, ам тан­гарагаа дайсандаа өгсөн ийм л хүмүүсээс урвагч авир илэрдэг. Тэгээд жинхэнэ босоо ороолон болдог. Босоо ороолонд мөс жудаг гэдэг юм огтхон ч байдаггүйгээрээ онцлог.

Манай Ардчилсан нам өдгөө ийм хөгийн амьтдын орогнодог үүр уурхай болсон байна. Ардчилсан нам яг баргүй ой шиг байна. Бар­гүй ойд сармагчин хаан болдог. Матаргүй намагт мэлхий хаан болдог. Босоо ороолонгуудын бий болдог хөрс орчин нь ердөө л энэ.

Н.Халиун

Эх сурвалж: