sonin.mn

Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн ажилтнуудын хүний нөөцийн талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудад ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хүний нөөцийн боловсрол олгох төвтэй хамтран сургалтыг зохион байгуулав.

Сургалтад 21 аймгийн Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн ажилтнууд, төрөлжсөн мэргэжлийн төв, эмнэлгүүдийн хүний нөөцийн албаны дарга, мэргэжилтэн, ажилтнууд зэрэг 70 мэргэжилтэн хамрагдав.

Сургалтад оролцогчдод хүний нөөцийн менежментийн талаарх онолын мэдлэг олгож, эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн ажилтнууд харилцан туршлага солилцож, хамгийн туршлагатай байгууллага болох Хавдар судлалын үндэсний төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны үйл ажиллагаатай танилцаж, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай, СЭМҮТ, УНТЭ, УГТЭ, Эмгнэг судлалын төв зэрэг олон байгууллагууд харилцан туршлагаа хуваалцлаа.

ЭМЯ-наас 2014 онд шинээр гаргасан эрх зүйн баримт бичгүүд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл өгч ЭМХТ-өөс сургалт болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох зэрэг асуудлаар арга зүйн зөвлөгөө өгөв.