sonin.mn
Шүүгчид О.Магнай даргаар нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргана гэв
 
 
ШӨХТГ-ын дарга О.Магнай “Анхан шатны болон давж заалдах шатны шүүгчдийг эрх мэдэл, мөн­гөтэй компаниудын талд үйлчилж байна” хэмээн олон нийтэд мэдэгдсэн. Тэгвэл түүний энэхүү үйлд­лийг Шүүхийн ерөнхий зөв­­­лөлөөс эрс эсэргүүцэж, түү­нд өчигдөр мэдэгдэл хүр­гүүлжээ. 
 
Юутай ч О.Магнай дарга нэр бүхий шүүгчдийн нэрсийг олон нийтэд зар­ласнаараа буруутан болж мэдэхээр байгаа юм. Уг нь өнгөрсөн хуга­цаанд О.Магнай дарга “арил­­­жааны банкуудыг ир­гэ­­дээс хууль бусаар шимт­гэл авч байна” хэмээн тэдэнд торгууль ногдуулж байсан. 
 
Харин хэд, хэдэн банкны төлөөлөл ШӨХТГ-ыг буруу шийдвэр гаргасан гэж үзэн шүүхийн байгууллагад хан­даад байсан юм. Тиймээс өнөөдөр болох анхан шатны шүүх хуралдаа О.Магнай дарга ихэд санаа зовж ийнхүү яаран сандран мэдээлэл хийсэн нь түүнийг Төрийн албан хаагчийн үүргээ умартлаа хэмээн олон нийт үзэж байна.
 
Ийн хэлэхийн учир нь тэрбээр “Арилжааны банкуудтай холбоотой хэр­гээр шүүхэд хандсан ч өнгөр­сөн дөрвөн сарын хуга­цаанд шүүгч нар есөн удаа манай байгууллагын эсрэг шийдвэр гаргалаа. Нэр бү­хий шүүгч нар мөнгө, эрх мэдэлтэй компаниудын талд шийдвэр гаргаж байна.
 
Бүр тодруулбал, анхан шат­ны шүүхийн шүүгч Лхагвасүрэн, Эрдэнэчимэг, Оюунгэрэл, Адьяасүрэн, Батзориг, мөн давж заал­дах шатны шүүхийн шүүгч Тунгалагсайхан, Зоригт­­­­баатар, Хонинхүү, Цогт, Энхмаа, Батбаатар, Халиун­баяр, Зандраа, Сумьяа, Мөнхтуяа, Цэцгээ зэ­рэг хү­мүүс бидний болон ард иргэдийн эсрэг шийдвэр гаргаж байна. 
 
Тиймээс энэ сарын 15-нд буюу нөгөөдөр болох шүүх хурлыг олон ний­тэд ил болговол шүүхийн шийд­вэр шударга гарах бо­лов уу гэдэг үүднээс нь энэ­хүү мэдээллийг ард олон­доо хүргэж байна” гэж шүүгч­дийн нэрсийг олон нийтэд зарлаад авсан нь өчигдрийн дуулиант мэдээ байлаа. 
 
Тэгвэл түүний хийсэн энэхүү хурлын дараа олон шүүгчид эмзэглэж, Шүү­хийн ерөнхий зөвлөлд уг асуудлыг анхаа­ралдаа авахыг хүссэн хүсэлт гарга­жээ. 
 
Тиймээс Шүүхийн ерөн­хий зөвлөлийн дарга Н.Лүндэн­дорж “Олон шүүгчийн эрх ашиг хөндөг­дөөд зогсохгүй, шүү­хийн шүүн таслах үйл ажил­ла­гаанд хөндлөнгөөс орол­цохыг хүссэн байна” хэ­мээн ШӨХТГ-ын дарга О.Магнайд мэдэгдэл хүр­гүүл­­сэн нь энэ аж. 
 
Уг мэдэгдэлд дурьд­са­наар “Шударга өрсөл­дөөн хэрэглэгчийн төлөө газ­раас энэ сарын 15-ны өдөр товлогдсон шүүх хурал­даантай холбог­дуулан хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр олон нийтэд хандан “... нэр бүхий шүүгчдийг ма­най байгууллагын эсрэг мөнгөтэй, эрх мэдэлтэй ком­панийн талд шийдвэрийг гаргаж байна..” гэж мэдээлэл хийсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар “Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, улстөрийн нам, хуулийн этгээд, ир­гэн хэн боловч шүүгчийн шүүн таслах ажиллагааны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бусаар нө­лөөлөхийг хориглоно” гэж заасныг зөрчиж шүүгчид нөлөөлөхийг оролдсон гэж үзэж байна.  Иймд таныг шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хүндэтгэн ажиллана гэдэгт итгэж байна” гэж мэдэгджээ. 
 
Товчхондоо энэхүү мэ­дэгдэлд О.Магнай даргыг шүүгчдэд нөлөөлөхийг оролд­лоо гэж үзсэн байгаа юм. Хэдийгээр тэрбээр ард иргэдийнхээ талд ашигтай шийдвэр гаргахыг зорьж байгаа ч нөгөө талаараа бусдыг хардаж шүүхийн байгууллагыг олон нийтэд “муухай” харагдуулах гэсэн оролдлого гэж үзэж буй хүн ч олон байсан. Уг нь шүүн таслах ажиллагаанд дарга, цэрэг, хэнбугай ч хөндлөнгөөс оролцохгүй гэд­гийг хуульд заачихсан байдаг. 
 
Олон нийт гэж цээжээ дэлдэн яаруу сандруу мэ­дээлэл хийсэн нь ШӨХТГ болон Шүүхийн ерөн­хий зөвлөл гэх хоёр байгуул­лагын дунд үл ойлголцол үүсгэлээ гэж тус газрын зарим албан хаагч хэлж байсан. Уг нь О.Магнай даргыг “Нэр бүхий шүүгч­дийн нэрсийг хэвлэл мэ­дээллийн хэрэгслээр зарлаад хэрэггүй. 
 
Бид эдгээр шүүгч­дийг аль нэг талд үйлчилсэн гэд­гийг нь тогтоож чадахгүй учраас зөвхөн хурлын то­вын талаар ярьж, шүүхэд яригдах банкуудын талаар дурьдаарай” гэж доод ту­шаалын албан хаагчид нь хэлж байсан аж. 
 
О.Магнай дарга байгуул­лагаа аврах гэсэн биш, улам эвгүй байдалд орсон нь энэ аж. Уг нь шүүхийн байгууллагыг шинэчлэгдэж байгаа гэж хүн болгон ярих болсон. Тухайлбал, өмнө нь шүүгчид зөвхөн өнгө үзэмжээр нь хэр­гийг шийдэж мөнгөтэй эрх­мүүдийн талд шийдвэр гар­гадаг байсан нь нууц биш. 
 
Энэ бүхнийг арилгахын тулд шүүхийн шинэчлэл гээч том акц явуулснаар өнөөдөр хүн болгон шүүх хуралдаанд оролцох боломж нь нээгдэж үзэл бодлоо ч хурлын явцад чөлөөтэй илэрхийлэх болсон нь шүү­хийн шинэчлэлийн нэг давуу тал нь болсон гэж ойлгож болно. 
 
Юутай ч О.Магнай дарга ийнхүү яаруу сандруу хурал хийж бусдын нэр хүндийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нотлох баримт­гүйгээр дурьдсан нь асуу­дал үүсч мэдэхээр бо­лоод байгаа юм. Түүнчлэн нэр бүхий шүүг­чид нэр төрөө сэргээл­гэх та­лаар ч Н.Лүндэндорж даргад дуулгаад амжсан бай­на. 
 
Хэрвээ шүүгчид О.Магнай даргаас нэр тө­рөө сэргээлгэхээр шүүхэд ханд­вал түүнд гаргаж ирэх өөр нэгэн хөзөр байхыг ч үгүйсгэхгүй. Эцэст нь хэ­­лэхэд, өнөө­дөр болох шүүх хурлын шийдвэр олны ан­хаар­лыг татах нь болол­той.
 
 
Р.Саруул
Эх сурвалж: