sonin.mn




Төв аймгийн Хорих төвд хоригдож байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр  өчигдрөөс эхлэн  өлсгөлөн зарласан бөгөөд өнөө өглөөнөөс эхлэн бие нь муудаад буй билээ.
МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийнхэн болон Н.Энхбаярын ар гэрийнхэн хорих дээр очихн, эсэргүүцлээ илэрхийлж буй бөгөөд МАХН-ын ХМОНХА-ы албан мэдээллээр бол : Н.Энхбаярын огтхон ч сайжраагүйгээр үл барам улам муудаж буй аж. Тэр тусмаа зүрхний цусан хангамж нь тун аюултай нөхцөл байдалд хүрээд буй гэнэ.
Тус намынхан Н.Энхбаярыг хоёрдугаар эмнэлэгт хүргэ гэсэн шаардлагыг тавиад буй бөгөөд хэрэв  биелүүлэхгүй бол хорих анги руу дайрна гэж сүрдүүлж буй аж.

С.Сарнай

 

Яг одоо Н.Энхбаярыг хорих ангийн эмнэлэг рүү авч явахаар болоод байна. Дашрамд дурьдахад Ч.Амарболд нарыг уг эмнэлэг рүү авч явах шүүхийн захирамж гарсан ч тэд эсэргүүцэл үзүүлэн яваагүй билээ. Ерөнхийлөгчийн гэргий О.Цолмон : Нөхөр минь амьд эргэж ирээсэй гэж залбирч буй тухайгаа "ТВ9" телевизээр өгүүлсэн юм.