sonin.mn

МОСКВА. /BBC/. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Германы Канцлер Ангела Меркель нар утсаар ярилцахдаа, Украины байгалийн хийн асуудлаарх төлөвлөгөөг нэн даруй хэрэгжүүлэх талаар саналаа илэрхийлжээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Киев болон Москва хоорондын байгалийн хийн асуудлыг зохицуулах түр төлөвлөгөөг өнгөрсөн долоо хоногт Бельгийн Брюссель хотод санал болгожээ. Оросын байгалийн хийг худалдан авсан 3,1 тэрбум долларын өрийг Киев энэ онд шилжүүлэхийг уг төлөвлөгөөнд тусгасан байна.

Харин төлөвлөгөөний дагуу Оросын "Газпром" компани мянган шоо метр тутамд 385 долларын урьдчилгаа төлсний үндсэн дээр Украинд 5 тэрбум шоо метр хий нийлүүлэх ёстой юм.

Киевийн эрх баригчид төвөлгөөний зарим заалтыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хуваарийн дагуу өрөө төлж дуусгана гэж төлөвлөж байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг