sonin.mn

КИЕВ. /Ukrinform/. Канадын экспортын агентлаг Украинд жилийн 2,1 хувийн хүүтэй 200 сая долларын зээл олголоо гэж Украины Сангийн яамны хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлжээ.

"2014 оны есдүгээр сарын 7-нд Украин болон Канадын баруун нутаг дахь Хатан хааны төлөөлөгч Канадын экспортын агентлагтай зээлийн гэрээ байгуулснаар жилийн 2,1 хувийн хүүтэй 200 сая долларын таван жилийн хугацаатай зээлийг Украины Сангийн яам авлаа" гэж  мэдээнд дурдсан байна.

Уг зээлийг есдүгээр сарын 30-нд Украины Засгийн газрын данс руу шилжүүлсэн гэж Сангийн яамнаас мэдээллээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг